서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Сөүл Глобал төвийн Солонгос хэлний хичээлийн 3 дахь удаагийн элсэлт

이미지

Сөүл Глобал төв нь гадаад иргэдийн ая тухтай Сөүл хотын амьдралын хэв маягийг хангаж өгөхийн тулд шат шатны Солонгос хэлний сургалтыг явуулж байна. Сургалтын зорилгоос хамааран энгийн анги, ТОПИК-т бэлтгэх анги, өдөр тутмын анги, тусгай ангиуд тус тус хичээллэж байгаа бөгөөд Солонгос иргэнтэй гэрлэсэн цагаачид, гадаад ажилчид, оюутнууд, гадаад оршин суугчид гэх мэт олон статусын гадаад иргэд сургалтанд хамрагдаж байна. Солонгос хэлээр чөлөөтэй хэл нэвтрэлцэхийн тулд Солонгос хэлийг үнэгүй сурахыг хүсч байвал Сөүл Глобал Төвийн цахим хаягнаас Солонгос хэлний сургалтын бүртгэлийн хугацааг хараарай.

 Хичээлийн хугацаа

- Энгийн анги : 9 сарын 9 (Бямба) - 12 сарын 14 (Пүрэв) /12 долоо хоногийн хичээл
- ТОПИК-т бэлтгэх анги : 9 сарын 9 (Бямба) - 11 сарын 18 (Бямба) / 8 долоо хоногийн хичээл

 Бүртгүүлэх хугацаа

Төрөл Хугацаа Газар
Энгийн анги Ажлын өдрийн анги : 8 сарын 26 (Бямба) 14:00-16:00 Сөүл Глобал Төв 9 давхарт
Амралтын өдрийн анги : 8 сарын 27 (Ням) 10:00-12:00
ТОПИК-т бэлтгэх анги 8 сарын 27(Ням) 15:00-16:30

 Бүртгүүлэх журам: (Өөрийн биеэр ирж бүртгүүлсэн дарааллаар бүртгэгдэнэ.)

- Дарааллын дугаар авах (1 давхар) → Түвшин тогтоох шалгалт (9 давхарт)
→ Бүртгэлийн хуудас бөглөх (9 давхарт)

- Түвшин тогтоох шалгалтанд хамрагдах шаардлагагүй хүн : Өмнөх сургалтыг дүүргэгч, анхан шатны ангид элсэгч (Солонгос хэлийг анхлан сурагч)

Сургалтын үйл явц

- Энгийн анги : Солонгос хэл 1А - 1В - 2А - 2В - 3А - 3В
- ТОПИК-т бэлтгэх анги : Анхан шат (1,2-р шат), Дунд шат (3,4-р шат), Гүнзгий шат (5,6-р шат)

 Хамрагдах хүрээ

- Энгийн анги : Гадаад иргэн
-ТОПИК-т бэлтгэх анги : 55 дахь ТОПИК шалгалтанд /2017.11.19/ бүртгүүлсэн гадаад иргэн
* С-3 (Түр оршин суух виз)-тэй болон насанд хүрээгүй хүмүүс боломжгүй.

 Сургалтын төлбөр

- Үнэгүй
*Ирцийн барьцаа болгож 30,000 вон хичээлийн эхний өдөр анги даасан ажилтанд бэлэн мөнгөөр авч ирж өгнө үү. Хичээлийн ирц 80%-иас илүү тохиолдолд буцаан олгогдоно.

 Бүрдүүлэх материал

- Бүртгэлийн хуудас, хувийн мэдээлэл болон нөхцлийг зөвшөөрсөн бичиг 1 хувь (Өөрийн биеэр ирсэн тохиолдолд бичих боломжтой)
- Хувийн бичиг баримт (Гадаад иргэний үнэмлэх, гадаад пасспорт, иргэний үнэмлэхний аль нэг) хуулбар 1 хувь
- Сүүлийн 2 жилийн дотор авсан ТОПИК шалгалтын онооны хуудас (Өргөдөл гаргагч)

 Лавлах

- Утас: Сөүл Глобал төвийн өдөр тутмын асуудал хариуцсан хэлтэс (02-2075-4180)
- Ажиллах цагийн хуваарь: Даваа-Баасан, 9-18 цаг (Цайны цаг 12-13 цаг)
- И-мэйл хаяг: sgcwekc@gmail.com

* Хичээлийн хуваарь цахим хуудсанд нийтлэгдэнэ.
풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커