서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Гадаад иргэдэд зориулсан Сөүл хотын мэдээлэл- Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS)-ний талаар та мэдэх үү?

Сөүл хотын гадаад иргэдэд нэгдсэн дэмжлэг үзүүлэх төвөөс гадаад иргэдэд хэрэгцээтэй сөүлийн амьдралын мэдээллийг сар бүрийн мэдээллийн хуудсаар дамжуулан хүргэх гэж байна . Энэ сард хүргэх мэдээлэл “Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS)” юм. Заримдаа таны гар утас чанга дуугаар дуугарч, гайхаж сандарсан удаа бий юу? Энд тэнд дуугарах утасны сэрэмжлүүлэх чимээг дайн гарах нь хэмээн бодож байв уу? Гайхсны хэрэггүй. Энэ бол улсын аюулгүй байдлыг хариуцдаг “Үндэсний аюулгүй байдлын газар”-аас илгээсэн зурвас юм. Цаашдаа “Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS)” -ээр дамжуулан гамшгийн мэдээлэл болон даван туулах арга замын талаар мэдээллийг тайвнаар хүлээн авч байна уу.

이미지
이미지

Өнөөдөр 11 цагт хэт халах сэрэмжлүүлэг, 35 градусаас илүү, гадуур явахаас зайлсхийх, хангалттай ус уух зэргээр эрүүл мэнддээ анхаарна уу.

이미지

Өнөөдөр 11 цагт хүчтэй аадар бороо орох тул сэрэмжилж, байнгын үертэй аюулт бүсээс нүүлгэн шилжүүлэлт хийж, гадагш гарахгүй байх зэргээр аюулгүй байдалд анхаарна уу

이미지

Өнөөдөр хар салхи хөдлөх тул сэрэмжилж, гадагш гарахаас зайлсхийж далайн эргээр явахыг хориглох зэргээр хохирлоос урьдчилан сэргийлнэ үү.

Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) гэж юу вэ?

Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) нь утасны CBS (Утасны нэвтрүүлэх систем)-г ашиглан гамшиг гарах магадлалтай тогтоогдсон юм уу гамшиг гарсан бүс нутагт холбогдох мэдээллийг CBS боломжтой утас хэрэглэгчдэд шууд хүргэж үүнийг даган урьдчилан сэргийлэх болон шаардлагатай арга хэмжээг авч гамшгаас хүний үнэт амь, эд хөрөнгийг хамгаалах үйлчилгээ юм.

Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) нь үнэгүй юу?

Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) нь үндэсний аюулгүй байдлын газар болон утасны оператороос хүний үнэт амь нас болон эд хөрөнгийг хамгаалахын тулд олон нийтийн ашиг сонирхолын зорилгоор хүргэдэг үйлчилгээ юм. Тиймээс мессэж хүлээн авахад ямар нэгэн хэрэглээний төлбөр нэмэлт гарахгүй, үнэгүй.

Хэрхэн утасны дугаарыг мэдэж мессэж явуулсан юм бол?

Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) нь утасны дугаарыг ашиглан мессэж явуулдаг SMS үйлчилгээнээс өөр, тодорхой нутаг дэвсгэрийн станцын радиус дотор байгаа бүх онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ(CBS) хүлээн авах боломжтой утсанд мессэжийг нэгдсэн байдлаар явуулдаг үйлчилгээ юм. Тиймээс утасны дугаартай ямар ч хамааралгүй, тодорхой хэсэг нутаг дэвсгэрт байгаа утасны хэрэглэгчдэд хүрдэг.

Онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) -г авахыг хүсэхгүй байна. Яах ёстой вэ?

Iphone бол - цэс рүү орж хамгийн доор байрлах “гамшгийн мессэж хүлээн авах” хэсгийг унтраахад болно.
Андройд утастай бол<мессэж>-<тохиргоо>-<гамшгийн мэдээллийн мессэж> цэснээс солих боломжтой.

Ямар тохиолдолд онцгой байдлын гамшгийн мэдээллийн үйлчилгээ (CBS) -г хүргэдэг вэ?

Гамшгийн төрөл болон цаг, гамшгийн хэр хүнд байдлаас шалтгаалдаг мессэж дамжуулах стандартын хүснэгттэй танилцана уу.

Гамшгийн нэр Өдрийн цагаар (6:00 ~ 21:00) Шөний цагаар (21:00 ~ 6:00) Тайлбар
Хар салхи Анхааруулга /Сэрэмжлүүлэг Сэрэмжлүүлэг Хуурай газарт
Хүчтэй аадар бороо Сэрэмжлүүлэг Сэрэмжлүүлэг -
Үер Анхааруулга /Сэрэмжлүүлэг Анхааруулга /Сэрэмжлүүлэг -
Их хэмжээний цас Сэрэмжлүүлэг Сэрэмжлүүлэг -
Шуурганы цунами Анхааруулга /Сэрэмжлүүлэг Сэрэмжлүүлэг -
Цунами Анхааруулга /Сэрэмжлүүлэг Анхааруулга /Сэрэмжлүүлэг -
Хүйтэн давалгаа Сэрэмжлүүлэг x -
Хүчтэй салхи Сэрэмжлүүлэг x -
Шуурга Сэрэмжлүүлэг x -
Хуурай Сэрэмжлүүлэг x -
Шар элс Сэрэмжлүүлэг x -
Дулаан давалгаа Анхааруулга /Сэрэмжлүүлэг x -
Газар хөдлөлт Хуурай газар 3.0~3.4 / Далайн эрэг орчим 3.5~3.9
хүрсэн тохиолдолд 35km радиусын газар нутагт

Хуурай газар 3.5~3.9 / Далайн эрэг орчим 4.0~4.4
хүрсэн тохиолдолд 50km радиусын газар нутагт

Хуурай газар 4.0~ / Далайн эрэг орчим 4.5~
дээш хүрсэн тохиолдолд улс даяар
Цаг уурын албаны мэдээлэл
Манан Сэрэмжлүүлэг x -
Халдварт өвчин Гамшгийн удирдлагын газар хүсэлт гаргасан тохиолдолд -
풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커