서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Сөүл Глобал Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэсийн эхний хагас жилийн тайлан

이미지

1. Солонгос хэлний анги

1. Солонгос хэлний анги

Сөүл Глобал Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих хэлтэс нь гадаад иргэдийг Сөүлд амьдрахад шаардлагатай Солонгос хэлний сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг билээ. Хичээлийн хувиарийн өргөн сонголт болон суралцагчийн хэлний төвшинөөс хамааран анги хувиарилж буйн нь олон хүмүүсээс сайшаалын авч байсан. Эхний улирлын Солонгос хэлний сургалт нь 2-р сарын 4(бямба)ны өдрөөс 4-р сарын 27(пүрэв) гариг хүртэл 12 долоо хоног үргэлжилсэн юм. Нийт 37 ангид 644 хүн суралцан амжилттайгаар хичээлээ дуусгасан юм. Хоёр дахь улирлын Солонгос хэлний сургалт маань өнгөрсөн 5-р сарын 20(бямба) гаригаас эхлэн энгийн анги 12 долоо хоног, TOPIK-т бэлтгэх анги 8 долоо хоног суралцах юм. Гуравдугаар улирлын бүртгэл 8-р сарын 26(бямба), 27(ням)-д бүртгэж эхлэх ба Солонгос улсын иргэншил авсан иргэн болон гадаад иргэд бүртгүүлэх боломжтой.

이미지

2. Сөүл хотын гадаад сэтгүүлч

2. Сөүл хотын гадаад сэтгүүлч

2017оны 3-р сараас эхэлнэ Сөүл хотын гадаад сэтгүүлчээр олон орны иргэд ажиллаж эхэллээ. Нийт 12 орноос 13 гадаад сэтгүүлч нар шалгарч ажлаа хүлээн авсан байна. Сэтгүүлч нар маань та бүхэнд Сөүл хотод гадаад иргэд оршин сууж, амьдрахад хэрэгтэй мэдээ мэдээллийг дамжуулж эхэлсэн билээ. Гадаад сэтгүүл нарын шинэхэн мэдээ мэдээллийг блог, файс бүүк хаяг болон Сөүл Глобал төвийн цахим хуудаснаас авах боломжтой. - Сөүл хотын гадаад сэтгүүлчийн блог  http://sgcnewsroom2017.tistory.com
- Сөүл Глобал төвийн файс бүүк https://www.facebook.com/sgcnewsroom

이미지

3. Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ

3. Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ

Сөүл Глобал төвөөс ажлын өдөр зөвлөгөө авах боломжгүй байдаг гадаад иргэдэд зориулсан амралтын өдрийн явуулын зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэж байгаа. Солонгос улсад амьдрахад хэрэгтэй мэдээлэл болон хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, Солонгос улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай г,м зөвлөгөөг мэргэжлийн зөвлөгч нар өгч байна. Эхний хагас жилийн зөвлөгөө нь Хвэхва хороо(Филиппин иргэдэд), Тэрим хороо (Хятад иргэдэд), Итэвон (гадаад иргэдэд), Пумун хороо (Вьетнам иргэдэд) г.м 11 удаа явуулын зөвлөгөөг өгсөн. Сүүлийн хасаг жилд Хвэхва хороо, Тэрим хороо гэх мэт газар тус тус явуулын зөвлөгөөг өгөхөөр бэлтгэж байна. Гадаад иргэд та бүхэн амралтын өдрийн явуулын зөвлөгөөг цахим хуудаснаас шалган хаана, ямар хэл дээр зөвлөгөө өгөх талаар мэдээллийг авч явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээнд өргөнөөр хамрагдаарай.

이미지

4. Сөүл Глобал төвийн сайн дурын ажилтан

4. Сөүл Глобал төвийн сайн дурын
4. ажилтан

Сөүл Глобал төвөөс сард нэг удаа Солонгос иргэн болон гадаад иргэн хамтдаа сайн дурын ажил хийдэг хөтөлбөр явуулдаг. Уг хөтөлбөр нь хоёр орны иргэд сайн дурын ажлаар дамжуулан түүх соёлоо хуваалцан ойлголцонгоо, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст тусалдаг юм. Сүүлийн хагас жилд мөн адил уг хөтөлбөрийг явагдах тул сар бүрийн эхний долоо хоногт цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.

이미지

5. Гадаад иргэдийн холбоог дэмжих төсөл

5. Гадаад иргэдийн холбоог дэмжих
5. төсөл

Гадаад иргэдийн холбоог дэмжих төслийн хүрээнд оффис, эд материалын дэмжлэг болон олон улсын хурлын танхимыг дэмжлэг болгож байгаа. Эхний хагас жилд БНСУ дахь Монгол оюутны холбоо, эмэгтэйчүүдийн холбоо г.м нийт 14 гадаад иргэдийн холбоод дэмжлэг авсан. Бид сүүлийн хагас жилд илүү олон гадаад иргэдийн холбоод болон нэгдлүүдэд дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. 

이미지

6. Сөүлийн аж амьдралтай танилцах

6. Сөүлийн аж амьдралтай танилцах

2017 оны эхний хагас жилд Сүншил их сургууль, Кёнхи их сургууль, Күкмин г.м их сургуулиудын гадаад оюутнууд Сөүл хотын аж амьдралтай танилцах өдөрлөгийг нийт 15 удаа зохион байгуулсан. Сөүл хотын аж амьдралтай танилцах өдөрлөгийг Солонгос, Хятад, Англи, Япон хэлнээс гадна 10 гаруй хэл дээр анхлан Солонгос улсад амьдрахад зайлшгүй мэдэх шаардлагатай мэдээ мэдээллийг өгсөн билээ. Өнгөрсөн 6-р сарын 14ны өдөр уг өдөрлөгт хамрагдсан гадаад оюутнуудын дунд санал асуулга явуулан шинэчлэн засварлах зүйлсийг ярилцсан юм. 

이미지

7. Глобал тоглолт

7. Глобал тоглолт

Глобал тоглолт нь олон улсын иргэдээс бүрдсэн чуулгын тоглолт юм. Уламжлалт дуу болон бүжиг гэх мэт олон төрлийн урлагын тоглолтыг жилд 6 удаа хийдэг билээ. Энэ жилийн эхний хагаст Дундэмүн Дижитал Плаз а, Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, Кванхвамүний төв талбайд нийт 7 орны 20гаруй багууд оролцсон тоглолт болсон. Дараагийн Глобал тоглолт нь ирэх 9-р сард болно.

이미지

8. Гадаад иргэдийн хуучин эд зүйлсхудалдаалах зах

8. Гадаад иргэдийн хуучин эд зүйлс
8. худалдаалах зах

Өнгөрсөн 5 болон 6-р сард Кванхвамүний төв талбай, DDP-д болсон гадаад иргэдийн хуучин эд зүйлс худалдаалах зах болж өндөрлөлөө. Гадаад иргэдийн хэрэглэж байсан хуучин эд зүйлс, уламжлалт түүх соёлыг агуулсан эд зүйлсийг худалдаалсан билээ. Гадаад иргэдийн хуучин эд зүйлс худалдаалах захын олсон орлогын хэсгийг нийгмийн сайн сайхны төлөө зарцуулсан юм. Ирэх 9 болон 10-р сард дахин зарлагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

이미지

9. FC Сөүлтэй хамт гадаад иргэдийн өдөрлөг

9. FC Сөүлтэй хамт гадаад
8. иргэдийн өдөрлөг

FC Сөүлтэй хамт гадаад иргэдийн өдөрлөг нь спортоор дамжуулан Солонгос болон гадаад иргэдийн харилцааг илүү бэхжүүлэх арга хэмжээ билээ. Уг арга хэмжээ нь 2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа. Найм дахь удаагаа зохион байгуулагдсан тус хөл бөмбөгийн тэмцэээн нь 5-р сарын 5ны өдөр Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болсон. Мянга гаруй олон соёлт гэр бүлийг үнэ төлбөргүй урьж оролцуулах ба глобал тоглолт, Сөүл Глобал төвийн суртачилгааны асар гэх мэт Сөүл хотод оршин суудаг гадаад иргэдтэй нэг өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлсэн билээ.

풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커