서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Гадаад иргэдэд зориусан амьдралын лавлах– Шөнийн савдаг зах

이미지

Сөүл хотын гадаад иргэдэд үйлчлэх нэгдсэн төв болох Сөүл Глобал төвөөс гадаад иргэдийн амьдралд хэрэгтэй мэдээллийг сар бүр гаргадаг билээ. Энэ сарын мэдээллээр 'Шөнийн савдаг зах'(밤도깨비 야시장)ыг танилцуулж байна. Хан мөрөнгийн хөвөөгөөр байрлаж буй уг зах нь Ёиду, DDP, Чонгэчон, Панпу, Чонгэ талбайд долоо хоног бүр нээгдэж байна. Энэ долоо хоногт гэр бүл, найз нөхөд, хайртай хүнтэйгээ Шөнийн савдаг захыг зориод үзээрэй.

@ Ёиду (여의도)

Хан мөрөнгийн үзэсгэлэнг харангаа нэг шөнө
дэлхийгээр аялах шөнийн аялал

이미지

Хан мөрөнгийн шөнийн үзэсгэлэнг болон олон орны хоолыг нэг доороос амтлан гар урлалын бүтээлүүдийг худалдан авах боломж нээгдлээ. Канбён (강변) шөнийн үзэсгэлэн чөлөөт уран бүтээлч нарын дуу хуур хосолсон үдшээр аялаарай. Солонгос уран бүтээлч болон Европ, Ази, өмнөд Америкийн орнуудын дуу хөгжмийг сонгох боломжтой.

이미지

Хаяг : Сөүл хот Ёндинпу дүүрэг Ёидунру 330 Ёиду Ханган цэцэрлэгт хүрээлэн
Солонгос хэл дээрх хаяг : 서울시 영등포구 여의동로 330 여의도한강공원 물빛광장

@ DDP

Залуусын эрх хүч гэрэлтсэн их хотын шинэ соёл

이미지

Мөрөөдөж(Dream), бүтээж(Design), хөгжилдөх(Play) тренд маркет. Загварын эхлэл болсон энэ газар их хотын загвар болон амттан нэг доороос мэдрэх боломжтой уйтгарлах завгүй газар. Үдэш болоход доргио DJ-н тоглолт эхлэн, дуу хуур, бүжиг, загварын шоу болдог. Долоо хоногийн бүр DDP-д эхэлдэг баярын ёслолыг эрч хүчээр дүүрэн яваа залуус та бүхэнд танилцуулж байна.

이미지

Хаяг : Сөүл хот Жүнгү дүүрэг илжиру 281
주소 : 서울시 중구 을지로 281

@ Чонгэчон (청계천)

Солонгосын шөнийн зах зээл

이미지

Чонгэчонийг дагаад нээгдэж буй Солонгос соёлыг хамгийн ихээр харуулсан 'Шөнийн Савдаг зах'. Хайртай дотны хүмүүстэйгээ хамт дурсамжаа нэмэн цагийг сайхан өнгөрүүлээрэй.

이미지

Хаяг : Сөүл хот Жунру дүүрэг Сорин хороо Гвантунгюү илдэ
주소 : 서울 종로구 서린동 광통교 일대

@ Панпу(반포)

Шөнийг үзэсгэлэнг болон усан оргилуур,
дуу хуур хосолсон романтик үдэш

이미지

Сарны гэрэлд гэрэлтэн харагдах шөнийн зах болон гэрлээр хийсэн олон төрлийн эвентүүд таныг хүлээж байна. Жааз, Акустик хөгжим, романтик хөгжмийн тоглолт, Хан мөрөнтэй хамгийн ойрхон хоолны машин (Food Truck), гар урлалын бүтээлүүдийг нэг доороос! Панпу гүүрний солонгын өнгөөр гардаг усан оргилуур нь таны онцгой үдшийг илүү чимэх болно.

이미지

Хаяг : Сөүл хот Сочу дүүрэг Панпу 2р хороо Панпу Ханган цэцэрлэгт хүрээлэн
주소 : 서울시 서초구 반포2동 반포한강공원 달빛광장

@ Чонгэчон талбай(청계광장)

Улирал бүр 'Шөнийн савдаг зах' нээгдэнэ!

이미지

Чонгэчон талбайд урлаг соёлын тоглолт, олон төрлийн хоол, гар урлал, нүдний чимэг болсон зүйлсийг нэг доороос! Нойрсож буй хотод зочлон ирсэн 'Шөнийн савдаг зах'тай хамт Сөүлийн үзэсгэлэнг мэдэрнэ үү.

이미지

Хаяг : Сөүл хот Жунру дүүрэг сорин хороо 14
주소 : 서울시 종로구 서린동 14

풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커