서울글로벌센터_로고 서울시_로고
  • 영어
  • 한국어
  • 일본어
  • 중국어
  • 베트남어
  • 몽골어
메인배너

Сөүлийн амьдрал лавлах – Сөүлийн унадаг дугуй 'Дарыни'

이미지1

Сөүл хотын гадаад иргэдийн нэгдсэн төв болох Сөүл Глобал Төв нь сар бүр гадаад иргэдэд хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүргэхийг зорьдог билээ. Энэ удаагийн мэдээллээр гадаад иргэд ч хялбар хэрэглэж болох Сөүлийн унадаг дугуй 'Дарыни'-г танилцуулж байна. Сөүлийн унадаг дугуй 'Дарыни' нь Сөүл хотын 400 гаруй газар байрлаж байгаа. Эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн зардлын хэмнэх, байгаль орчинд хор нөлөөгүй Сөүлийн унадаг дугуй 'Дарыни'-н талаар дэлгэрэнгүй судалцгаая^-^

Хэрэглэгч : 15 наснаас дээш байх

Хэрэглэх цаг : 24 цаг 365 өдөр

Төлбөр

Ангилал Урт хугацааны түрээс Өдрийн түрээс
Төрөл Өдөр 1 цаг 2 цаг 1 цаг 2 цаг
Төлбөр 7 өдөр 3,000 вон 4,000 вон 1,000 вон 2,000 вон
30 өдөр 5,000 вон 7,000 вон
180 өдөр 15,000 вон 20,000 вон
365 өдөр 30,0000 вон 40,000 вон
* Хулгайд алдагдахаас сэрэмжлэх үүднээс түрээслэн авсанаас хойш 1 цаг тутам хамгийн ойрын буцаан өгөх газарт унадаг дугуйгаа буцаан өгч хэрэглэж байгаагаа системд уншуулах шаардлагатай. Системд уншуулсаны дараа дахин хэрэглэхэд төлбөр төлөхгүй болно. Системд уншуулахгүйгээр нэг цагаас дээш хугацаа хэрэглэж байгаа тохиолдолд торгуультай (30 минут тутам 1,000 вон)
* Хугацаа хэтрэхгүй буцааж өгөөд дахин хэдэн ч удаа түрээслэх боломжтой (үйлчилгэний карт-г дахин авах шаардлаггүй, хэдэн ч удаа дахин түрээслэж болно)

Хэрэглэх арга

Үйлчилгэний карт авах : Дарыни цахим хуудас(www.bikeseoul.com)) , "Дарыни" апп-с худалдан авах боломжтой.

Түрээслэх

Арга 1 Арга 2 Арга 3
Дарыни апп-с түрээслэх Дарыни цахим хуудаснаас түрээслэх Гишүүний карт-р түрээслэх
1) Дарыни апп-г татаж авах, нэвтрэх
2) Апп-ний нүүр хэсэгт "түрээслэх (대여하기)"- товчийг сонгох
3) Түрээслэх аргыг сонгоод (түрээслэх газраа сонгох, QR код)
4) Түрээслэх, буцаан өгөх сонголтоо хийх
5) "Түрээслэх (대여하기) " сонголтыг дарна
6) Түрээслэх машин-ний “Home (홈버튼) ” товчийг сонгох
7) Дөрвөн оронтой нууц дугаар хийнэ
8) Түрээслэх машиний баруун талд түгжээг тайлах
1) Цахим хуудасаар орон нэвтрэх
2) Цахим хуудасны баруун талын цэс нь дээрээс "дугуй түрээслэх/ мэдэгдэх (자전거 대여/신고) "
3) "Түрээслэх товчийг сонгох (대여소 선택 대여) "
4) Түрээслэх, буцаан өгөх сонгох 5) Түрээслэх газар болон буцаан өгөх газраа сонгох
6) Түрээслэх машин-ний “Home(홈버튼)” товчийг сонгох
7) Дөрвөн оронтой нууц дугаар хийнэ
8) Түрээслэх машиний баруун талд түгжээг тайлах
1) Түрээслэх машин-ний “Home (홈버튼)” товчийг сонгох
2) Гишүүний карт аа уншуулах
3) Дөрвөн оронтой нууц дугаар хийнэ
4) Түрээслэх машиний баруун талд түгжээг тайлах

※ Гишүүний карт нээх
-Бүх орон нутагт хэрэглэгддэг T-money апп, цахим хуудас руу нэвтрэн баруун талын хэсэгт "Миний хэсэг(나의공간)"-т бүртгүүлэх
-Дараах төлбөрт (тээврийн хэрэгсэлийн) картын хувьд цахим хуудас нь дээрээс "дараах төлбөрт тээврийн хэрэгсэлийн карт"-г сонгоод "түрээслэх" товчийг дарна

Бусад

Хугацаа хэтрэхгүй буцааж өгөх тохиолдолд нэмэлт төлбөргүйгээр дахин хэрэглэх боломжтой.

Хугацаа хэтэрсэн тохиолдолд, хэтэрсэн цагтай тэнцэх төлбөрийн нөхөн төлнө.


Түрээсэлсэн цагаас эхлэн 4 цагийн дотор буцааж өгөхгүй тохиолдолд хулгайлагдсан дугуйнд тооцогдоно. Цагдаагийн газар мэдэгдэх тул хугацаандаа буцаах боломжгүй тохиолдолд Удирдах албаны (1599-0120) утсаар холбогдоно уу.


Лавлах : Удирдах албан 1599-0120

Q. Түрээслэх болон буцаан өгөх талаар илүү дэлэгрэнгүй мэдээллийг авахыг хүсэж байна.

Дарыни цахим хуудас (www.bikeseoul.com)"түрээслэх, буцаан өгөх хайлт" болон "апп"-с түрээслэх, буцаан өгөх талаарх цаг тутамын мэдээлэл"-с авч болно.

Q. Унадаг дугуйг түрээслэсэн газраа буцаан өгөх ёстой юу?

Үгүй ээ. Унадаг дугуйг авсан газартаа буцаан өгөх шаардлаггүй. Унадаг дугуйг хэрэглэсэний дараа өөрт хамгийн ойрхон буцаан өгөх газар өгч болно..

Q. Нэг өдрийн хэрэглэх эрхийг авсан бол өдөрт нэг удаа л хэрэглэх боломжтой юу?

Үгүй ээ. Түрээслэн авсан цагтаа буцаан өгч байвал дахин хэрэглэх боломжтой . Түрээслэн авсан хугацаандаа хэдэн удаа ч хэрэглэж болно.

Q. Унадаг дугуйг унаж байхад эвдэрэл гарвал яах ёстой вэ?

Эвдэрэл гарсан тохиолдолд хамгийн ойрхон буцаан өгөх газар аваачиж өгөөд утасаар эсвэл апп-р удирдах албаны дугаар (1599-0120) руу залгаж мэдэгдэнэ. Хэрэв ноцтой эвдэрэл гарсаны улмаас буцаан өгөх газар хүртэл явах боломжгүй байх аваас дуудлагын дугаар (1599-0120)-т залган зөвлөгөө авах.

SEOUL GLOBAL CENTER NEWS

홈버튼
풋터로고
  • Tel. +82-2-2075-4180 / Fax. +82-2-722-2108 / Email. hotline@seoul.go.kr
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • 페이스북 유튜부 플리커