서울글로벌센터_로고 서울시_로고
  • 영어
  • 한국어
  • 일본어
  • 중국어
  • 베트남어
  • 몽골어
메인배너

Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах - "Хог хаях арга" хэсэг

이미지1

Сөүл хотын гадаад иргэдэд үйлчлэх нэгдсэн төв болох Сөүл Глобал төвөөс гадаад иргэдийн амьдралд хэрэгтэй мэдээлэллийг сар бүр гаргадаг билээ. Энэ удаагийн мэдээлэл маань гадаад иргэдэд зориулан солонгос хүмүүс хогоо яаж хаяж, яаж ашиладаг вэ сэдэв юм Ахуйн хэрэглээний хог хаягдалаа хэрхэн цэгцтэй бэлтгэж хаях вэ?

Сөүл хот нь хог хаягдалыг ангилан хаях тогтолцоотой юм. Энэ тогтолцоо нь Стандарт хуванцар хогийн уутыг ашиглан ерөнхий хогыг багасгах ба хогийг дахин хэрэглэхэд дөхөм болгоно.

Ямар хогийг хэрхэн хаях вэ?

Ерөнхий хог : хоолны хаягдал, дахин боловсруулагдах, овор ихтэй хог, том хэмжээний устгагдах эд

Ерөнхий хог : зүйл (тавилга г.м)-с бусад хаягдалыг хэлнэ.

Стандарт хуванцар хогны уутыг худалдан авч хэрэглэнэ. (Бага зэрэг гэрэлтддэг уут-10 литр нь 214

вон орчим байна. Дүүрэг бүр өөр өнгийн ууттай байдаг)

Хоолны хаягдал : Хоол хийх явцад ялгарсан хэсэг, хоолны үлдэгдэл, хугацаа нь дууссан хүнс гэх мэт

Хоолны хаягдал хийж хаядаг зориулалтын уутанд хийх. (Бага зэрэг гэрэлтддэг уут-2 литр нь132

вон орчим байна)

Дахин боловсруулах хог : Хаягдалыг энгийн уутанд хийн. Заавал стандарт уут хэрэглэх шаардлагаггүй.

 * Дахин боловсруулах хаягдалыг ангилах *
Ангилал Дахин боловсруулах Дахин боловсруулахгүй
Цаас Сонин, ном, дэвтэр, цаасан баглаа, цаасан уут, цаасан хайрцаг, үрчгэр цаас, цаасны төрөл бүгд багтна Хуванцар гадаргатай цаасан уут, хуванцар гадаргатай цаасан аяг
Шил Пивоны шил, архины шил, ундаа усны шил, шилны бүх төрөл Шил, толь, ширээний халуунаас тусгаарлагч шил, сүүн цагаан шил, гоо сайханы хэрэглэлийн шил, керамик хэрэглэл
Метал Ундааны лааз, шүршигч лааз, хийн лааз, хөнгөн цагаан, төмөр сав, суулга, төмөр утас, төмөр хэрэглэл Будагны лааз, тосны лааз, хортой материалын лааз
Хөөсөнцөр Цахилгаан хэрэгсэл аж ахуйн хэрэглэлийн аюулгүй баглаа, загас болон жимсний сав, хаягдал, болсон бэлэн гоймонгийн сав гэх мэт Нэг удаагийн таваг
Хуванцар ‘PET’, ‘HIPE’, ‘LDPE’, ‘PP’, ‘PS’, ‘PVC’, эсвэл ‘OTHER’ гэх бичигтэй эд зүйлс Бичгийн хэрэгсэл, товч, тоглоом, залгуур, хүүхдийн тэргэнцэр, утас, нэг удаагийн зургийн аппарат, электрон халаагч гэх мэт
Сүүний цаасан сав Сүүний сав -
Гэрэлний шил Хагараагүй гэрэлийн шил Хагарсан гэрэлийн шил
Гялгар уут Гялгар уут, цагаан шар гээд янз бүрйин өнгөтэй байдаг Нэг удаагийн гоймонгийн уут, бохирдсон гялгар уут
* Зай Оршин суугчдын бүсийн оффист заагдсан газар зайг хаяна.

Овор ихтэй ахуйн хаягдал : тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шумуул, ....(air conditioner) мэт

стандарт уутанд багтахгүй эд зүйлс

Төлбөр : 1,000 вон~15,000 вон (хэмжээ болон хүндийн жингээс хамаарна)

Арга1.

- Дүүргийн оффис орж төлбөр төлнө → сертификат наалт авна → наалт наасан хогоо гаргана → ачна

Арга2.

- Интернэт (дүүргийн оффисын) : цахим хуудасны эхлэл хуудсанд зочилж) → Төлбөр төлнө → сертификат наалт

Арга3.

- Үнэ төлбөргүйгээр гэрт очиж хог авах үйлчилгээ : Хог авдаг жолооч шууд гэрт очиж хүнд жинтэй, овортой цахилгаан хэрэгсэл болон тавилгыг авч явах үйлчилгээ. Бүртгүүлэх -> зөвшөөрөх(хувийн мэдээлэл оруулах)->захиалга өгөх-> бүртгэгдсэн -> хогийг авах Утас (1599-0903), интернет (http://www.15990903.or.kr/) зэргээр захиалга өгөх (http://www.15990903.or.kr) зэргээр захиалга өгөх

Хог ачих үе?

- Хог ачих өдөр : Дүүрэг бүрт өөр байдаг тул дүүргийн албаны ажилтнаас тодруулах нь зүйтэй.
- Хог ачих цаг : Нар жаргахаас шөнө дунд хүртэл

Зөрчилд тавих торгууль?

- Хууль бусаар хаягдал хаявал ноогдуулах торгууль нь 100,000 вон- 1,000,000 вон (дүүргээсээ хамаараад
- өөр байна) хүртэл байна.
- Энгийн хогноос хоолны хогийг салгахгүй хаявал торгуулийн хэмжээ илүү нэмэгд энэ (дүүргээсээ
- хамаараад өөр байна).

Дахин ашиглах хогийн төв болон Хуучин барааны зах?

- Гадаадын иргэдийн хуучин эд зүйлс худалдаалах зах Гуанхуамүн(광화문) : global.seoul.go.kr
- Түгсом - Үзэсгэлэнт хуучин эд зүйлсийн худалдаа( Метроны 7дугаар чиглэл, Түгсом ресортын метроны
- буудал, 2, 3р гарц) : www.flea1004.com
- Аримдаүн кагэ - Үзэсгэлэнт дэлгүүр : www.beautifulstore.org
- Авралын айрмын Найдвар хэрэглээний дэлгүүр : www.nanumistore.org
- Сөүл хотын хуучин эд зүйлсийн худалдаа(1 Шинсолдун автобус метроны буудлын 9дүгээр
- гарцнаас 100м) : pungmul.seoul.go.kr
- Итэвоний хуучин тавилгын гудамж (метроны 6 дугаар шугам Итэвон 3, 4р гарц)
- Рисаикилсити : www.rety.co.kr
- Дахин ашиглалтын төв : www.junggo.com

Q. Гэрлийн шил болон зайг хэрхэн хаях вэ?

Хүнд металаар орчныг бохирдуулахаас сэргийлэхийн тулд гэрлийн шил болон хэрэглэсэн зайг ил задгай хаяхгүй байх нь зүйтэй. Эдгээр нь өдөр тутмын амьдралаас гарч буй хортой хаягдал юм. Дүүргийн оффис бүрт тусдаа хогийн сав байх бөгөөд ихээхэн хэмжээний хаягдалд зориулсан тусдаа хогийн сав ч байдаг. Гэрлийн шил болон зайны хогийн савны байршлын тухай мэдээллийг дүүргийн оффист хандан тодруулж болно.

Q. Миний ширээний шил хагарсан байгаа. Үүнийг хэрхэн хаях вэ?

Шилний хэмжээ бага бол энгийн хо гны уутанд хийн хаяж болно. Аюултай бодис учраас уутанд хийхээсээ өмнө сонингийн цаасанд боож болно. Их хэмжээний шил хагарсан бол худалдааны газраас тодорхой зориулалтын уутыг худалдан авч шилийг жижиг хэсэгт хуваан уута нд хийн хаяж болно.

Q. Би үргэлж хогоо зохих ёсоор хаядаг боловч сүүлийн үед торгууль төлөх болсон.
Q. Хэн нэгэн нь хогны уутыг онгойлгон доторх зүйлсийг гаргаад байх шиг санагдсан. Хог
Q. ухдаг хүний үйлдлийн өмнөөс би шударга бусаар торгууль төлсөөр байна. Би хаана гомдол
Q. мэдүүлэх вэ?

Бусдын хогийг тараадаг хүмүүс, эсвэл эзэнгүй тэнэмэл амьтад муур гэх мэт хог тараасан тохиолдлууд бүртгэгдсээр байдаг. Таны хувьд, дүүргийн оффист мэдүүлгийн хуудас бөглөн, нотолгоо гаргаж гомдол мэдүүлж болно.

Q. Миний хүүхдийн хувцас таарахаа больсон боловч маш цэвэрхэн хэрэглэсэн.
Q. Эдгээр хувцасыг хэрхэн хандивлаж болох вэ?

Хуучин хувцас цуглуулах саванд хийх

- Та залгаа байшинд амьдардаг бол, гудамжинд байрласан хувцас цуглуулах саванд хийж болно.
- Хэрэв та орон сууцанд амьдардаг бол ангилагдсан хаягдлын хогийн савны зэрэгцээ байрлуулсан
- хуучин хувцасны хогийн саванд хийж болно. Хуучин хувцасны хогийн сав нь тахир дутуу иргэдийн
- холбооноос суурьлуулсан бөгөөд дүүргийн албанд хамааралгүй байна. Орон нутгийн халам
- жийн төвд хандивлах

- Хүүхдийн байгууллагад хандив өргөхөөр шийдсэн бол дүүргийн халамжийн төвд хандвал зохино.
- Учир нь халамжийн төвд шууд харьяалалтай хүүхдүүд байдаг. Хандив өргөхдөө байгууллагаар
- дамжуулах нь

- Өөрт хамгийн ойр үзэсгэлэнт дэлгүүрийн салбарыг www.beautifulstore.org эндээс шалгана уу.

SEOUL GLOBAL CENTER NEWS

홈버튼
풋터로고
  • Tel. +82-2-2075-4180 / Fax. +82-2-722-2108 / Email. hotline@seoul.go.kr
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • 페이스북 유튜부 플리커