서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах – 'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' соёл урлагын тоглолтоо тухлах үзнэ үү

이미지

Сөүл хотын гадаад иргэдэд үйлчлэх нэгдсэн төв болох Сөүл Глобал төвөөс гадаад иргэдийн амьдралд хэрэгтэй мэдээллийг сар бүр гаргадаг билээ. Энэ сарын мэдээллээр 'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' -г танилцуулж байна. 'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' нь Сөүл хотоос хүүхэд асарч байгаа болон гэртээ байдаг эзэгтэй, төлбөрийн боломжгүй эмэгтэйчүүдэд зориулсан урлаг соёлын тоглолтын тасалбарын үнийг 50% хөнгөлөх үйлчилгээ юм.

Ямар үйлчилгээ вэ?

'Эмэгтэйчүүдэд зориулсан үзвэрийн суудал' хүүхэд асарч байгаа болон гэртээ байдаг эзэгтэй, төлбөрийн боломжгүй гэх мэт урлаг соёлын тоглолтыг тэр болгон үзэх боломжгүй байдаг эмэгтэйчүүдэд зориулсан тасалбарыг 50% хөнгөлж өгөх үйлчилгээ билээ.

Хэн үйлчлүүлэх вэ?

Сөүл хотод оршин суугч Солонгос болон гадаад эмэгтэйчүүд үйлчлүүлэх боломжтой. (6 хүн хүртэл хөнгөлөлт авах боломжтой)

Хэрхэн бүртгүүлж, хөнгөлөлт авах вэ?

Сөүл хотын эмэгтэйчүүдийн цахим хуудас (http://woman.seoul.go.kr),
Сөүл хотын олон нийтэд үйлчлэх хэлтэсийн захиалга өгөх цахим хуудас (http://yeyak.seoul.go.kr) -сар бүрийн 20-ны өдрөөс сар дуустал бүртгэнэ.

Лавлах

Сөүл хотын Тасан күл төв (шууд утас 120)

풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커