서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээ

이미지

Сөүл Глобал төвөөс ажлын өдрүүдэд ирж зөвлөгөө авах боломжгүй гадаад иргэдэд зориулан амралтын өдрийн явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээг гадаад иргэдийн олноор сууршиж буй дүүрэг хороонд үнэ төлбөргүйгээр явуулж байна. Сөүл хотод амьдрахад хэрэгтэй мэдээлэл болон хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, Солонгос улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт зөвлөгөөг мэргэжлийн зөвлөгч нар өгч байна. Эхний хагас жилийн зөвлөгөө нь Хвэхва хороо(Филиппин иргэдэд), Тэрим хороо (Хятад иргэдэд), Итэвон (гадаад иргэдэд), Пумун хороо (Вьетнам иргэдэд) г.м 11 удаа явуулын зөвлөгөөг өгсөн.
Сүүлийн хасаг жилд Кванхи хороо(광회동)-нд Монгол иргэдэд явуулын зөвлөгөөг өгөхөөр бэлтгэж байна. Гадаад иргэд та бүхэн амралтын өдрийн явуулын зөвлөгөөг цахим хуудаснаас шалган хаана, ямар хэл дээр зөвлөгөө өгөх талаар мэдээллийг авч явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээнд өргөнөөр хамрагдаарай.


Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарь

Он сар өдөр Газар Иргэншил Үйлчилгээний төрөл
2017.10.22.(ням)
12:00~16:00
Кванхи Монгол
Узбекстан
Орос
хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын алба визны зөвлөгөө, гадаад иргэдийн даатгал, үүрэн телефоны үйлчилгээ,
2017. 10. 29. (ням)
12:00~16:00
Гуанха мүн
талбай
Бүх гадаад
иргэдэд
хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын алба визны зөвлөгөө, гадаад иргэдийн даатгал,
2017.11.12. (ням)
12:00~16:00
Хвэхва хороо
Католик
өсвөрийн байр
Филиппин хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын алба визны зөвлөгөө, нийгмийн даатгал, банк санхүү, үүрэн телефоны үйлчилгээ, ахуй амьдралын асуудал

Лавлах : Сөүл Глобал төв 02-2075-4108 (Хариуцагч : И Гон Мин орлогч)

풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커