서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

2017 оны гадаад иргэдийг ажлыг байраар хангах үзэсгэлэн яармаг

이미지

Сөүл хотоос зохион байгуулж буй Сөүл аж үйлдвэр бүтээн байгуулалтын байгууллага(SBA)-с зохион байгуулж буй 2017 гадаад иргэдийг ажлын байраар хангах үзэсгэлэн яармаг 10-р сарын 31(Мягмар)ны 10 цагаас эхлэн Coex-н 3 давхарт D1 зааланд болно.

Гадаад иргэдийг ажлын байраар хангах үзэсгэлэн яармаг нь гадаад боловсон хүчин болон гадаад боловсон хүчинг ажиллуулах сонирхолтой албан байгууллагыг холбох үүднээс жил бүр нээгддэг үзэсгэлэн яармаг. Гадаад боловсон хүчинд ажлын байрыг дотоодын байгууллагуудад сайн боловсон хүчинтэй болох боломжийг олгох зорилготой юм.

Энэ удаагийн үзэсгэлэн яармагаар гадаад боловсон хүчинг ажиглуулах сонирхолтой дотоодын 60 гаруй байгууллагууд оролцох бөгөөд ажлын өргөдлийг үзэсгэлэн яармаг дээр бүртгэж авна.

1:1 шууд ярилцлага, бүртгэлийн хуудас, цээж зураг гэх мэт нэмэлт үйлчилгээ болно. Та бүхэн өргөнөөр ирж сонирхсон байгууллагынхаа мэдээллийг авна уу.


Хэзээ 2017. 10. 31(Мягмар), 10:00~17:00
Хаана Coex Hall D1 Сөүл хот Ганнам дүүрэг самсон хороо 159, Coex 3 давхарт D1 үзэсгэлэнгийн заал (서울 강남구 삼성동 159, 코엑스 전시장 3층 D1 Hall)
Метроны
хаяг
2-р шугам Самсон буудал, 5 болон 6-р гарцтай шууд холбогдсон газар доорх замаар чигээрээ яваад Миллионем талбайг өнгөрөөд Coex-руу шууд орно.
Бүртгүүлэх ажлын байр хайгч (구직자) > шууд бүртгүүлэх (현장등록 신청) / оролцогч байгуулга (참가기업) > бүртгэл тусдаа (별도 모집)
Цахим
хуудас
www.seouljobfair.com
Лавлах 02-2075-4112 / clare33@sba.seoul.kr
풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커