서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Гадаад худалдааны академийн бүртгэл

이미지

Сөүл хотын гадаад иргэдийн санхүүгийн чөлөөт байдал, дотоодын компанийн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор гадаад иргэдэд мэргэшсэн гадаад худалдааны боловсон хүчин бэлтгэх "Гадаад худалдааны академи" явагдаж байна. Сонирхсон хүмүүст нээлттэй болно.

*Энэхүү сургалтанд сууснаар хууль зүйн яамны Гадаад худалдааны (D-9-1) оноо цуглуулах визний ангилалын зайлшгүй шаардагдах 10 оноог өгнө

Гадаад худалдааны виз(International Trade Visa) D-9-1 оноо цуглуулах систем

Гадаад худалдаа эрхэлдэг, гадаад худалдааны салбарт мэргэшсэн (холбогдох салбарт туршлагатай·мэргэжил эзэмшсэн, гадаад худалдааны сургалтыг дүүргэсэн), дотоодын их дээд сургуульд суралцсан гэх мэт шалгуураар оноо цуглуулна. Зайлшгүй шаардагдах 10 оноог оролцуулан нийт 60 дээш оноо авсанаар гадаад худалдааны виз-ны мэдүүлэг өгөх эрхтэй

Бүртгэл

ㆍБүртгүүлэх - Гадаад худалдааны салбарыг сонирхсон гадаад иргэн, гадаад оюутан, олон соёлт гэр бүлийн гишүүн (иргэншил авсан хүн)
※Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтны (한국어능력시험) 4-р шатнаас дээш Солонгос хэлний мэдлэгтэй байх
ㆍСонсох
хичээл
- Цагаачлалын албаны хууль дүрэмийн ойлголт / гадаад худалдааны онол / импорт экспортын тухай ойлголт / гадаад худалдаатай холбоотой хууль дүрэм болон татвар, гадаад худалдааны гэрээ / тээвэр болон гаалийн бүрдүүлэлт г.м
ㆍСургалтын
цагийн
хуваарь
- 9дахь элсэлт : 11.6(даваа)~11.13(даваа)
10дахь элсэлт : 11.20(даваа)~11.27(даваа)
ㆍСургалтын
танхим
(сонгох1)
- Жунру дүүрэг Сөүл Глобал төв / Дунгдэмүн Глобал төв
ㆍХэл - Солонгос
ㆍСургалтын
төлбөр
- үнэ төлбөргүй

Хүсэлт гаргах

ㆍБүртгүүлэх
арга
- цахим шуудан болон өөрийн биеээр ирж бүртгүүлнэ
ㆍХугацаа - 2017оны 10-сард
ㆍБичиг
баримт
-

[зайлшгүй шаардагдах] бүртгэлийн хуудас, хувь хүний мэдээлэл ашиглах зөвшөөрөл 1 хувь

[зайлшгүй шаардагдах] гадаад иргэний үнэмлэх(нүүр, арт тал) хуулбар 1 хувь
※Иргэншил авсан хүн:иргэний үнэмлэхний хуулбар, иргэншил сольсоны лавлагаа тус бүр 1хувь

[Сонголт] Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтны (한국어능력시험) хуулбар 1 хувь
※Байхгүй тохиолдолд Солонгос хэлээр ярьж ойлгож байгаа түвшинг харгалзан бүртгэнэ

※ Дэлэгрэнгүй мэдээллийг Сөүл Глобал төвийн цахим хуудсаар авна уу (http://global.seoul.go.kr/)

Сургалтын давуу тал

ㆍСургалтыг төгссөн хүмүүст сертификат олгогдоно (төгсөх болзол: хичээлийн ирцийн 80% (24 цаг) дээш)
ㆍХууль зүйн яамны гадаад худалдааны виз(D-9-1) авах хүсэлт гаргасан тохиолдолд, зайлшгүй авах ‘гадаад
худалдааны мэргэшсэн ажилтан’ 10 оноог тооцно
ㆍ1:1 зөвлөгөө, гадаад худалдааны холбоо гэх мэт байгуулагуудын төсөлөөс дэмжлэг авах боломжтой

Лавлах

ㆍУтас : Дунгдэмүн Глобал төв 02-2271-9523
ㆍЦахим шуудан : academy@sba.seoul.kr
풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커