서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

Гадаад иргэдэд зориулсан амьдралын лавлах– Сөүл хотын унадаг дугуйн замын хөдөлгөөний дүрэмийн талаар мэдэж аваарай

이미지

Сөүл хотын гадаад иргэдийг дэмжих нэгдсэн төв болох Сөүл Глобал төв нь гадаад иргэд та бүхэнийг Солонгос улсад тав тухтай амьдрахад хэрэгтэй мэдээ мэдээллийг сар бүр хүргэдэг билээ. Энэ сард та бүхэнд танилцуулах мэдээлэл бол 'Унадаг дугуйтай холбоотой замын хөдөлгөөний дүрэм' юм. Намрын налгар өдрүүд ойртож унадаг дугуй унах иргэд ихсэж байгаатай холбогдуулан заавал мэдэх ёстой замын хөдөлгөөний дүрэмийн талаар танилцуулхаар бэлтгэлээ.


'Тээврийн хэрэгсэл'-д тооцогддог унадаг дугуй

Унадаг дугуй нь хууль ёсоор тээврийн хэрэгсэлд ордог учир унадаг дугуйн зам эсвэл тээврийн хэрэгслийн замаар явах ёстой. Иймд явган зорчигчийн замаар явах нь дүрэм зөрчиж буй хэрэг юм. Унадаг дугуй нь бусад тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнд саад болохгүйгээр сэрэмжлэх хэрэгтэй. Тээврийн хэрэгсэлийн замын хамгийн гадна талын зураасны дотор явах хэрэгтэй. Мөн замын гол зураасаар явах, улбар шар гэрэл дээр зогсохгүй явах, урсгал сөрж явах, ухарч явах зэрэгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчиж болохгүй.


Явган хүний замааар явахдаа явган зорчигчоос болгоомжил

Явган хүний зам дээр явган зорчигчтой мөргөлдөх осол маш ихээр гардаг ба энэ тохиолдолд унадаг дугуйн жолооч та 100% хариуцлага хүлээнэ. Мөн унадаг дугуйн замаар болгоомжтой явах хэрэгтэй. Яагаад гэвэл унадаг дугуйн замыг явган зорчигч олон төрөлөөр хэрэглэдэг учир энэ тохиолдолд осол гарвал унадаг дугуйн жолооч танд хариуцлага тооцогдоно. Ямар ч үед явган зорчигчтой мөргөлдөхөөс сэрэмжлэх хэрэгтэй.


Хан мөрөний эрэг хавиарь тогтмол 20kм цагаас доош хурдтай явах

Хан мөрөний эрэг хавиарь олон иргэд унадаг дугуй унаж болохоор зам засагдсан байдаг. Гэвч Хан мөрөний унадаг дугуйн замыг явган зорчигч нар хамтдаа ашигладаг тул тогтмол 20kм цагаас доош хурдтай явхыг анхааруулж байна.

풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커