서울글로벌센터_로고 서울시_로고
메인배너
타이틀블릿

9, 10, 11-р сарын явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарь

이미지

Сөүл Глобал төвөөс ажлын өдрүүдэд ирж зөвлөгөө авах боломжгүй гадаад иргэдэд зориулан амралтын өдрийн явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээг гадаад иргэдийн олноор сууршиж буй бүс нутагуудад үнэ төлбөргүйгээр явуулж байна. Сөүл хотод амьдрахад хэрэгтэй мэдээлэл болон хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, Солонгос улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалтай г,м зөвлөгөөг мэргэжлийн зөвлөгч нар өгч байна. Эхний хагас жилийн зөвлөгөө нь Хвэхва хороо(Филиппин иргэдэд), Тэрим хороо (Хятад иргэдэд), Итэвон (гадаад иргэдэд), Пумун хороо (Вьетнам иргэдэд) г.м 11 удаа явуулын зөвлөгөөг өгсөн. Сүүлийн хасаг жилд Хвэхва хороо, Тэрим хороо гэх мэт газар тус тус явуулын зөвлөгөөг өгөхөөр бэлтгэж байна. Гадаад иргэд та бүхэн амралтын өдрийн явуулын зөвлөгөөг цахим хуудаснаас шалган хаана, ямар хэл дээр зөвлөгөө өгөх талаар мэдээллийг авч явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээнд өргөнөөр хамрагдаарай.


Явуулын зөвлөгөө өгөх үйлчилгээний хуваарь

Он сар өдөр Газар Иргэншил Үйлчилгээний төрөл
2017. 09. 10.(Ням)
12:00~16:00
Хвэхва хороо
Католик
өсвөрийн байр
Филиппин хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, Солонгос улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, аж амьдрал, үүрэн холбоо
2017. 09. 27.(Лхагва)
10:00~15:00
Ёнсэ их сургууль
Нучон гыгжан
Бүх гадаад иргэдэд Суртачилгаа
2017. 10. 15.(Ням)
12:00~16:00
Итэвон метроны буудал Бүх гадаад иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, эрүүл мэндийн даатгал, аж амьдрал, үүрэн холбоо
2017. 10. 22.(Ням) Кванхи хороо Монгол, Узбекстан, Орос хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, эрүүл мэндийн даатгал, аж амьдрал, үүрэн холбоо
2017. 11. 12.(Ням)
12:00~16:00
Хвэхва хороо
Католик
өсвөрийн байр
Филиппин хууль эрх зүйн зөвлөгөө, хөдөлмөрийн хууль, цагаачлалын албатай холбоотой зөвлөгөө, үл хөдлөх хөрөнгийн зөвлөгөө, Солонгос улсын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, аж амьдрал, үүрэн холбоо

Лавлах : Сөүл Глобал төв 02-2075-4180

풋터로고 풋터서울로고
  • 4~6F Seoul Global Center, 38, Jong-ro, Jongno-gu, Seoul, Korea, 03188
    Seoul Metropolitan Government. All Rights Reserved.
  • Tel. +82-2-2075-4180 Fax. +82-2-722-2108 Email. hotline@seoul.go.kr
페이스북 유튜부 플리커